МИАТ ТӨХК Улаанбаатар-Шанхайн чиглэлд шууд нислэг эхлүүлнэ

МИАТ ТӨХК Улаанбаатар-Шанхайн чиглэлд шууд нислэг эхлүүлнэ

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь 2025 оны долдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Шанхай чиглэлийн хуваарьт шууд нислэг эхлүүлнэ.

Шанхай хот руу шууд нислэгтэй болсноор Монгол, Хятадын хоорондын аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, зорчигчдын зорчих нөхцөл илүү хялбар болж байгаа нь онцлох ач холбогдолтой бөгөөд Азийн хамгийн том эдийн засгийн төвүүдийн нэг болох Шанхай хот нь Монголын иргэд, бизнес эрхлэгчдийн хувьд стратегийн чухал чиглэл юм. МИАТ ТӨХК нь олон улсын нислэгийн сүлжээгээ шат дараатай өргөтгөж байгаа бөгөөд Шанхайн чиглэл нь зорчигчдод ая тухтай, найдвартай, шууд нислэгээр үйлчлүүлэх шинэ боломжийг нээж байна.

Нислэгийн дэлгэрэнгүй хуваарь болон тасалбарын талаарх мэдээллийг www.miat.com, албан ёсны Facebook хуудас @MIAT.Official.Page, тасалбар түгээврийн төвүүд, болон 11-333-999 лавлах утсаар авч болно.