Ойрын өдрүүдэд 30 хэм давж хална. Халалт энэ сарыг дуустгал үргэлжилнэ гэдгийг холбогдох байгууллагууд анхааруулсаар байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн инженер Д.Жаргалан: Ойрын өдрүүдэд 30 хэм давж халж, сарын сүүлээр их хэмжээний усархаг аадар орно. Тиймээс эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдээ гол ус руу явуулахгүй байх хэрэгтэй бөгөөд наршихаас сэргийлэхийг анхааруулж байна. Халалт энэ сарыг дуустал үргэлжлэх юм. Харин энэ сарын сүүл, ирэх сарын эхээр Улаанбаатар хотод ус ихтэй аадар бороо орох тул үерийн эрсдэлээс сэрэмжлэхийг мөн анхааруулъя.