Зайсангийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын хүрээнд Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, борооны ус зайлуулах шугам татна.
Тус замыг 6 дугаар сарын 21-ний 22:00 цагаас 6 дугаар сарын 22-ны 06:00 цаг хүртэл хаана. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.