Онцгой байдлын албаны түүхэн музейд 2630 гаруй эд, зүйлс дэлгэгдлээ

Онцгой байдлын албаны түүхэн музейд 2630 гаруй эд, зүйлс дэлгэгдлээ

Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ойн энэ өдөр Онцгой байдлын албаны түүхэн музей шинэчлэгдэж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Тус музейд Онцгой байдлын байгууллага болон Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газрын түүхэн замнал, анхдагч, гавьяат үйлстнүүдтэй холбоотой баримт, цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгсэл, багажууд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан сүх, хувцас, улсын нөөцөд хадгалагддаг бараа материалын дээж зэрэг 2630  гаруй эд өлгийн зүйлс үзмэрт дэлгэгдсэн байна. Музей нь Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэх мэдлэг, мэдээллийг түгээх ач холбогдолтой юм.