Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Улаанбаатарын цагаар өнөө өглөө 04.52 цагт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Газар хөдлөлтийн голомтоос ойр орших аймаг, сумд:

-Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын төвөөс зүүн хойд зүгт 39 км

-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвөөс баруун хойд зүгт 60 км

-Өвөрхангай аймгийн Сант сумын төвөөс зүүн урд зүгт 60 км байна.