Элсэлтийн шалгалтын даалгавар задраагүй гэж БҮТ-өөс мэдэгдлээ

Элсэлтийн шалгалтын даалгавар задраагүй гэж БҮТ-өөс мэдэгдлээ

Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /2025.06.23/ Элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа "Элсэлтийн шалгалтыг 2006 оноос эхлэн уламжлалт, нэг процессын дагуу зохион байгуулдаг. Даалгаврыг вакумжуулж, интернэт орчингүй газар тагнуул, цагдаагийн хамгаалалт дор боловсруулдаг. Дараа нь тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг. Тийм учраас Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй. Элсэлтийн шалгалтыг 2025 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны зургадугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад 43.318 шалгуулагч оролцсон бөгөөд эрэгтэй шалгуулагч 20.500, эмэгтэй шалгуулагч 22.818 байсан нь нийт шалгуулагчийн 54 хувийг эзэлж байна. Орон нутгийн шалгуулагч 18.334 байсан ба нийт шалгуулагчийн 52,6 хувийг эзэлж байгаа бөгөөд нийслэлд 19.600 шалгуулагч шалгалт өгсөн нь нийт шалгуулагчийн 45,6 хувийг эзэлж байна. Улс даяар 3000 багш хянагч, зохион байгуулагчаар ажилласан. Нийт 20 боловсруулагч, 10 эксперт жил бүрийн Элсэлтийн шалгалтыг боловсруулж ажилладаг" гэлээ.