Өмнөговь аймагт усан үзэм тариалж, ургацаа хураан авчээ

Өмнөговь аймагт усан үзэм тариалж, ургацаа хураан авчээ

БНСУ-ын Жонбук мужийн удирдлагууд өнгөрөгч долоо хоногт Өмнөговь аймагт айлчилж, Даланзадгад хотын "Хүлэмжийн цогцолбор аж ахуйн парк"-тай танилцжээ.

Энэ үеэрээ хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах талаар санал солилцож, хүлэмжийн ажилтнууд говьд усан үзэм тарих гурван жилийн туршилт, судалгааны үр дүнгээ танилцуулсан байна. ХААИС-ийг агрономич мэргэжлээр дүүргэсэн Э.Эрхбаяр, Б.Тэгшжаргал нар 2022 онд Япон улсад мэргэжил дээшлүүлээд ирэхдээ энэ модны суулгацыг авчирчээ. Улмаар 2023 оны тавдугаар сард хүлэмжинд шилжүүлэн суулгаад удалгүй анхны ургацаа авсан байна. Одоогоор уг модноос гурван багц жимс ургаад байгаа бөгөөд хүлэмжинд нэгээс хоёр хүртэлх насны нийт 23 суулгац үрслүүлээд байгаа аж. Энэ талаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын засаг дарга Ц.Дэнээдорж, “Манай Даланзадгадад ингээд усан үзэм ургаж байна. Гурван жилийн судалгаа шинжилгээ, хөдөлмөрийн үр дүн гарч байна” гэжээ.