Урт автобуснуудыг хэрэглээнээс бүрэн гаргах шийдвэр гарчээ

Урт автобуснуудыг хэрэглээнээс бүрэн гаргах шийдвэр гарчээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг “Max mall” худалдааны төвийн зам дагуу М:1 чиглэлийн автобус шатсан. Нийтийн тээвэр шатсан ослын шалтгааныг одоогоор бүрэн тогтоогүй байгааг албаныхан мэдээллээ. Улмаар нийтийн тээвэрт явж байсан энэ төрлийн 11 ширхэг цэнхэр урт автобусыг хэрэглээнээс гаргах шийдвэр гаргажээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1094 нийтийн тээвэр 06:00-22:00 хүртэл иргэд олон нийтэд чиглэлийн дагуу үйлчилж байгаа бөгөөд нийтийн тээврийн хүрэлцээ хангалттай байгаа талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлсэн. Тус нийтийн тээврийг БНХАУ-ын “Youyng bus” компаниас 11 ширхгийг 20 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авсан байдаг. Цэнхэр урт автобуснууд 125 хүнээс дээш тооны хүн тээвэрлэх хүчин чадалтай, 41 суудалтайгаар үйл ажиллагаа явуулж байв.