Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

 

Сүхбаатар дүүргийн 6, 7, 8, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их тойруугийн авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийнэ.

Энэ хүрээнд Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх авто замыг маргааш буюу зургаадугаар сарын 25-ны 22:00 цагаас эхлэн хааж, зургаадугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл засварын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Иймд иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо өөр чиглэл сонгон оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.