Увс, Архангайд хүчтэй шороон шуурганы улмаас гэр нуржээ

Увс, Архангайд хүчтэй шороон шуурганы улмаас гэр нуржээ

Увс аймгийн Ховд суманд зургаадугаар сарын 21-ний өдрийн 16:30 цагийн орчимд салхины хурд 16-22 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 6 ханатай гэр нурсан тухай мэдээллийг хүлээн авсан аж. 

Тус сумын харьяат иргэн Д-ийн 6 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг 06.24-ний өдрийн 15:40 цагт  аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Мөн Архангай аймаг, Хайрхан сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т энэ сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчимд салхины хурд  12-15 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас  гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан аж. Тус сумын харьяат малчин Р-ийн 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг 06.24-ний өдрийн 14:25 цагт  аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.