Иран, Израил улсаас 15 монгол иргэнийг эх оронд нь авч ирсэн бөгөөд бусад иргэдэд шаардлагатай туслалцааг үзүүлнэ гэж мэдэгдлээ

Иран, Израил улсаас 15 монгол иргэнийг эх оронд нь авч ирсэн бөгөөд бусад иргэдэд шаардлагатай туслалцааг үзүүлнэ гэж мэдэгдлээ

Иран болон Израил улс хооронд хурцадмал байдал үүсэнтэй холбогдуулан энэ долоо хоногт Израил улсаас эх орон руугаа ирэх хүсэлт гаргасан 13 монгол иргэнийг авч ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Мөн ГХ-ны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийсэн байна. Тэрбээр, “Израил, Иран улсын хоорондын хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яам ЭСЯ-даараа дамжуулан эдгээр улс болон тус бүс нутагт буй иргэддээ анхааруулга, сэрэмжлүүлэг өгч, тогтмол холбоотой ажиллав. Улмаар нутаг буцах хүсэлт гаргасан иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 15 иргэн эх орондоо ирээд байна. Израил улсад байгаа бусад иргэдийнхээ аюулгүй байдалд анхаарч, шаардлагатай дэмжлэг туслалцааг үргэлжлүүлж байна. Цаашид гадаад улс оронд үүсэж болзошгүй аливаа эрсдэл, сорилтод цаг алдалгүй хариу үзүүлж, иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр тууштай ажилласаар байх болно" гэжээ.