Булган аймгийн Тэшиг, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Булган аймгийн Тэшиг, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Хэнтий аймгийн Батширээт, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Ерөө, Алтанбулаг, Хүдэр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд гарсан 8 түймрийг унтраахаар ажиллаж байна хэмээн ОБЕГ өнөөдөр /2025.06.27/ мэдээлсэн.

Тэгвэл үүнээс хойш:

-Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын "Жаргалантын даваа" гэдэг газар энэ сарын 25-нд гарсан ой, хээрийн гал түймрийг өнөөдөр /2025.06.27/ 15:15 цагт бүрэн унтраалаа.Урьдчилсан байдлаар ой, хээрийн түймэрт 5.5 га орчим талбай өртсөн байна.

-Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.06.27/ 17:00 цагт бүрэн унтраалаа. Урьдчилсан байдлаар ойн түймэрт 200 га талбай өртөж шатсан байна.

-Булган аймгийн Тэшиг суманд энэ сарын 25-нд гарсан ойн түймрийг 06.27-ны өдрийн 17:50 цагт бүрэн унтраалаа. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 15 га талбай өртөж шатсан байна.