Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.
-Шүүх хурал хэзээ дуусахаар байна?
-Шүүх хурлын процесс дуусах шатандаа явж байна.
-Өмгөөлөгчийн хувьд онцолж хэлэхээр ямар асуудлууд байна вэ?
-Гол хэлмээр зүйл бол хууль хэрэглээний асуудал. 2015 онд Дубайн төлөвлөгөө батлах үед Эрүүгийн хуульд өөртөө давуу байдал бий болговол гэмт хэрэг гэж үздэг байсан юм. Гэтэл энэ хүмүүст өөртөө давуу байдал бий болгосон зүйл байхгүй. Сүүлд хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд бусдад давуу байдал бий болгох гэдэг нөхцөл орж ирсэн.Тэрнөхцөлийгхэрэглээд байна л даа. Өөрөөр хэлбэл, сүүлд өөрчлөгдсөн нөхцөлийг хуульд буцаан хэрэглэж энэ хүмүүсийг яллах гээд байна.
-Дубайн төлөвлөгөө баталж байх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан эрүүгийн хуулийн хүрээнд асуудлыг шийдэх ёстой гэж ойлголоо, зөв үү?
-Ерөөсөө л тийм. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн хүрээнд л буруутгах ёстой. Сүүлд батлагдсан хуулийг буцаан хэрэглэхдээ эрх зүйн байдлыг нь илт дордуулж гэмт хэрэгт яллаж байгаа нь ямар ч үндэслэлгүй зүйл.
-Шинжээчид үндэслэлгүй дүгнэлтүүд хэлж байна гэсэн шүүмжлэл дуулдсан. Энэ хэр ортой мэдээлэл вэ?
-Шинжээчдийн хувьд анх томилогдохоос эхлээд олон хууль зөрчсөн. Татварын маргаан дээр татварын байцаагчийг шинжээчээр томилсон нь буруу. Татварын б а й ц а а г ч б о л х у р а а х чиг үүрэгтэй хүн. Татвар төлөгчийн эсрэг шийд гаргах нь ойлгомжтой. Хоёрдугаарт, энэ хэрэгт Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга хохирогчоор орж байгаа. Т а т в а р ы н б а й г у у л л а г а Сангийн яамны харьяа агентлаг. Тийм учраас сонирхлын зөрчил үүснэ. Гуравдугаарт, шүүгдэгчдийн дунд татварын байгууллагын у д и р д л а г а д а ж и л л а ж байсан хүмүүс бий. Дарга цэргийн харилцаатай учраас сонирхлын зөрчил үүснэ. Мөн шинжээчид Шүүхийн ш и н ж и л г э э н и й х у у л ь д зааснаар хуулийн хэрэглээний талаар дүгнэлт гаргах эрхгүй. Гэтэл шинжээчид энэ заалтыг илэрхий зөрчсөн. Шүүхийн эрх хэмжээнд халдаж хууль хэрэглээний маш олон дүгнэлт гаргасан.
-Шинжээчдийн хувьд илэрхий зөрчлүүд нэлээд гаргажээ гэж ойлголоо. Шинжээчид яг ямар дүгнэлт хэлж байна вэ?
-Шинжээчид илт нэг талыг барьж байгаа.
-Буруутгах байр сууринаас хандаж байна гэсэн үг үү?
-Тэгж хэлж болно. Асуудалд бодитой хандаж чадахгүй байна л даа. Таны асуусанчлан зөвхөн буруутгах өнгө аясаар хандсаар ирсэн. Өөрөөр хэлбэл хар, цагааныг дэнслэхгүй байна.
-Прокурорын хувьд хэлэх зүйл байна уу?
-Прокурорын хувьд нэг зүйл дээр гайхаж байна. Дубайн төлөвлөгөө батлагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулиар Дубайн төлөвлөгөө батлагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулиар яллахёстой. Сүүлдбатлагдсан хуулиар эрхзүйн байдлыг дордуулж яллах учиргүй.
-Эрүүгийн хуулийг яг ямар тохиолдолд буцаан хэрэглэдэг юм бэ?
-Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх ганцхан тохиолдол бий. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд буцаан хэрэглэдэг юм. Гэтэл эсрэгээрээ эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж хүн яллаад байна. Энэ бол байж боломгүй алдаа.
-Таны ярианаас анзаарахад шүүхийн шийдвэр илт нөгөө талд гарчихаар байгаа юм биш үү?
-Шүүхийн шийдвэр яаж гарахыг би хэлж мэдэхгүй. мэдэхгүй. Гэхдээ нэг л зүйл тодорхой байна. Энэ хэрэг Ч.Сайханбилэгийн эзгүйд шийдэгдэх хэрэг биш юм байна. Ч.Сайханбилэгийг эзгүйд нь эчнээгээр яллаад, Засгийн газар, Ерөнхий сайдын даалгавар биелүүлсэн жирийн төрийн албан хаагчдыг урьдчилаад хэлмэгдүүлж буй дүр зураг харагдаад байна л даа. Уг нь Ч.Сайханбилэгийн гэм буруутай эсэхийг эхэлж шийдсэний дараа одоо яригдаж буй асуудлууд яригдах ёстой.
-Ч.Сайханбилэгийн талаар шүүх хурлын үеэр нөгөө талаас ямар нэг тайлбар хэлж байна уу?
-Тийм зүйл алга. Бүх зангилаа Ч.Сайханбилэг гэдэг хүн дээр очоод байгаа. Э н э х ү н ш ү ү х х у р а л д өөрөө оролцож тайлбараа тавьж, нотлох баримтаа өгч, өөрийгөө өмгөөлөөд мэтгэлцээд явбал хэрэг сая бодитойгоор шийдэгдэнэ. Эзгүй байгаа хүний хэргийг шийдэх боломжгүй.
-Өмнө нь танаас ярилцлага авахыг хүсэхэд шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлого гэж үзэж магадгүй гэж тайлбарлаад татгалзаж байсан. энэ удаа байр сууриа илэрхийлэхээс аргагүй шалтгаан бий болсон гэж ойлгож болох уу?
-Хэрэгтэй холбоотойгоор гаднаас ямар нэг байдлаар шүүхэд нөлөөлөх гэж оролдсон контентууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа учраас бид ч гэсэн бодит мэдээллийг хүргэх ёстой гэж үзээд байр с у у р и а и л э р х и й л э х э э р шийдлээ.
-Засгийн газар Дубайн төлөвлөгөө батлах явцад хамаагүй гэсэн агуулгатай мэдээ харагдсан шүү...?
-Шүүгдэгч нарыг Засгийн газрын тухай хуулийг зөрчсөн гэж буруутгаж байгаа. Засгийн газрын хуулийг энгийн иргэн зөрчих боломжгүй.
-Төрийн өмчит компанийн захирал, тухайлбал тэр үед “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлын алба хашиж байсан Б.Бямбасайхан, Да.Ганболд хоёрт Засгийн газрын хуулийг зөрчих боломж бий юу?
-Ямар ч боломжгүй. Зөвхөн Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд л зөрчих боломжтой хууль шүү дээ. Тийм хуулийг төрийн өмчит компанийнзахирлааражиллаж я в с а н Б . Б я м б а с а й х а н , Да.Ганболд хоёрыг зөрчсөн гэж буруутгаад байна л даа. Энгийн иргэд, төрийн өмчит компанийн захирлуудыг энэ хуулийг зөрчсөн гэж буруутгаж байгаа нь ямар ч үндэслэлгүй зүйл. Эцэст нь нэг л зүйл хэлье. Ч.Сайханбилэгийг авчирч байгаад асуудлыг хэлэлцсэний эцэст энэ хэрэг үнэн бодитой, үндэслэлтэй шийдэгдэнэ.
-Зарим улстөрчид Дубайн төлөвлөгөөнд таагүй ханддаг?
-Дубайн төлөвлөгөөг УИХ-ын 2 тогтоол, Засгийн газрын хуралдааны шийдвэр, Ерөнхий сайдын захирамжид үндэслэн байгуулсан байдаг. Дубайн төлөвлөгөө 2015 онд батлагдсанаас хойш гурван УИХ, дөрвөн Засгийн газрын нүүр үзсэн боловч өнөөдрийг хүртэл хууль зөрчсөн гэж хүчингүй болгоогүй байна. Харин ч эсрэгээр Дубайн төлөвлөгөөг үргэлжлүүлж сайжруулах тухай 2019 оны УИХ-ын 92 дугаар тогтоол гарсан нь одоо ч хүчинтэй байгаа.
-Оюутолгой энэ эрүүгийн хэрэгт ямар оролцоотой байдаг вэ?
-Харамсалтай нь татварын хөнгөлөлт эдэлж давуу тал олж авсан гэх Монгол Улсын Засгийн газрын 34 хувийг эзэмшдэг Оюу толгой ХХК нь энэ хэрэгт ямар ч оролцоогүй байна. Оюу толгойг эрүүгийн хэрэгт оролцуулах, эсхүл иргэний хариуцагчаар татаж татвар нөхөн төлөх эсэхийг шийдвэрлэх, ядах нь ээ гэрчээр оролцуулахгүйгээр энэ хэргийг бүх талаас бүрэн бодитой хуулийн үндэслэлтэй шийдвэрлэх ямар ч боломж байхгүй юм.
-Татвар тогтворжуулсан гэж маргадаг талаар?
-УИХ, Засгийн газраас 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээгхөрөнгөоруулагчталтай байгуулахдаа татварын эрх зүйн орчныг тогтворжуулна гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Энэ нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан татварыг нэмэхгүй, шинэ төрлийн татвар үүсгэхгүй буюу нэг үгээр бол татварын орчныг муутгахгүй гэсэн үг. Гэтэл шинжээч нар Монгол Улсын хууль тогтоомж өөрчлөгдсөн гэх үндэслэлээр олон улсын гэрээг буруутгаж байгаа юм. Хэрэв олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ дотоодын хууль тогтоомжоо өөрчлөх замаар зөрчөөд байвал цаашид хэн Монгол Улсад итгэж хөрөнгө оруулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Гэрээ байгуулж хөрөнгө оруулахдаа өгсөн амлалтаа маргааш нь зөрчөөд хуулиа өөрчлөөд татвараа нэмээд байвал олон улсын арбитр дээр төлбөр унахаас гадна, Монгол Улсын нэр хүндийн эрсдэл үүснэ. Гол маргаан үүнээс болж үүссэн байдаг юм.
Ц.Баасансүрэн "Өдрийн сонин"