Малаа усалж байсан иргэн нууранд живж, амиа алджээ

Малаа усалж байсан иргэн нууранд живж, амиа алджээ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өчигдөр /2020.11.17/ тус сумын харьяат 35 настай эрэгтэй Т нь малаа усалж байгаад нууранд живсэн харамсалтай хэрэг гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид “Энержи ресурс” ХХК-ийн ажилтнууд 25 км зам туулан 12:55 цагт очиж нуурын эргээс таван метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Мөн Онцгой байдлын газрын алба хаагчид Увс аймгийн Цагаанхайрхан суманд энэ сарын 13-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 43 настай эмэгтэй Н-ийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж  буй.