ФОТО: Олон тооны баавгай үзэгдсэнтэй холбогдуулж, Баянзүрх уулын орчимд буй зарим иргэдийг аюулгүй газарт шилжүүлж байна

2026-09-24 16:29

ФОТО: Олон тооны баавгай үзэгдсэнтэй холбогдуулж, Баянзүрх уулын орчимд буй зарим иргэдийг аюулгүй газарт шилжүүлж байна

Өнөөдөр /2026.09.24/ 15:30 цагийн орчимд таван тооны баавгай Баянзүрхийн товчоо чиглэн явсан гэх мэдээлэл ирж, албаны хүмүүсийг шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна. Иймд олон тооны баавгай суурьшлын бүсэд үзэгдсэнтэй холбогдуулан Баянзүрх уул болон ойр орчимд байсан хүмүүс болон байгаль орчны чиглэлийн олимпиадад оролцож байсан 17 их сургуулийн оюутан, залуучуудыг аюулгүй газарт шилжүүлж байна.

2026-09-24 15:52

ШУУРХАЙ: Тав орчим тооны баавгай Баянзүрхийн товчоо руу чиглэн зугтжээ

Өнөөдөр /2026.09.25/ 15:30  цагийн орчимд таван тооны баавгай Баянзүрхийн товчоо чиглэн явсан гэх мэдээлэл ирж, албаны хүмүүсийг шуурхай арга хэмжээ авахад байна.  

Тодруулбал, "Баянзүрх уулын орчмоос тав орчим тооны баавгай Баянзүрхийн товчоо чиглэлд явсан" гэх мэдээллийг холбогдох албаныханд ирж, алба хаагчид баавгайнуудыг олж, аюулгүй байдлыг хангахаар шуурхай явлаа гэх мэдээллийг тус газарт ажиллаж байгаа манай сурвалжлах багаас редакцад ирүүллээ. Иймд холбогдох албаныхан баавгайнуудын араас явж, чиглэлийг нь тогтоохоор ажиллаж байгаа аж. Тухайн  баавгайнууд яг хаашаа шилжсэн, зам дагуу иргэдэд ямар нэгэн эрсдэл үүссэн эсэх талаар мэдээлэл тодорхойгүй байна. Иймд иргэд та бүхэн өөрийн амь насаа хамгаалан, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Манай сурвалжлах баг газар дээрээс нь мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.