ШУУРХАЙ: Улсын аварга Ч.Санжаадамбыг шүүх гэм буруутайд тооцсон ч эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө

ШУУРХАЙ: Улсын аварга Ч.Санжаадамбыг шүүх гэм буруутайд тооцсон ч эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө

Улсын аварга Ч.Санжаадамба шөнийн цэнгээний газарт бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргээр шүүгдэх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Улсын аварга Ч.Санжаадамба Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан бөгөөд тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2026.09.24/ болохоор товлогдоод байсан. 

Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн явуулж, Улсын аварга Ч.Санжаадамбыг гэм буруутайд тооцсон ч түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө. Учир нь Н.Санжаадамба нь анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, гэм буруугаа ухамсарлаж, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шийдвэрийг шүүх гаргажээ.