Орон нутгийн замд мотоцикль онхолдож нэг хүн амиа алджээ

Орон нутгийн замд мотоцикль онхолдож нэг хүн амиа алджээ

2020 оны 11 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 152 дуудлага мэдээлэл иржээ.

Энэ өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр Архангай аймаг Өгийнуур сумын нутагт шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч, 62 настай, эрэгтэйн амь нас хохирчээ.

Мөн нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолооч, орон нутагт 13 жолоочийг илрүүлсэн байна. Харин машин жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг шүүхээр баривчлуулж, хариуцлага тооцжээ.