Иргэн Д.Мягмарсүрэн цагдаа нарт зодуулж, нарийн гэдэс нь тасарчээ

Иргэн Д.Мягмарсүрэн цагдаа нарт зодуулж, нарийн гэдэс нь тасарчээ

Иргэн Д.Мягмарсүрэнг арваннэгдүгээр сарын 17-ны шөнө цагдаа нар архи уусан гэж гэрээс нь баривчлан улмаар түүнд гар хүрч нарийн гэдсийг нь тасалсан талаар мэдээллүүд гарч эхэлжээ. Ингээд маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 18-ны 16:30 цагт Гэмтлийн эмнэлэгт мэс засалд орж, одоогоор биеийн байдал нь хүнд байгаа гэв.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор цагдаа нарын хяналт, шалгалт нэмэгдээд буй. Харин үүнтэй зэрэгцэн цагдаа нар энгийн иргэнд гар хүрсэн, хүч хэрэглэж хууль бус үйлдэл гаргасан зэрэг асуудлууд үүсээд байгаа юм.