Наадмын үеэр бэртсэн унаач хүүхдүүдийн даатгалыг олгожээ

Наадмын үеэр бэртсэн унаач хүүхдүүдийн даатгалыг олгожээ

Наадмын хурдан морины уралдааны үеэр мориноос унаж, бэртсэн 36 хүүхдэд даатгалын нөхөн олговор олгосон талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлжээ.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар даатгалын компаниуд хамтран наадмын өдөр унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамжийг 100 мянга, нөхөн олговрыг 20 сая төгрөгөөр тогтоож, унаач хүүхдүүдийг хамруулсан юм.

Урьд нь даатгалын жилийн хураамж 30 мянга, нөхөн олговор таван сая төгрөг байжээ. Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврахын тулд даатгалын нөхөн олговрын хэмжээг хүртээмжтэй байлгах үүднээс хураамжийг нэмсэн аж. Унаач хүүхдүүд энэ жилийн даатгалаа аймаг, сум, бүсийн уралдаанд мөн үзүүлж оролцоно хэмээн нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.