Түрээсийн орон сууцны бүртгэлд 4000 иргэн амжилттай бүртгүүлжээ

Түрээсийн орон сууцны бүртгэлд 4000 иргэн амжилттай бүртгүүлжээ

“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл өчигдөр /2019.07.22/ 17.00 цагт эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн статистик мэдээгээр 43 орчим мянган хүн https://nosk.ub.gov.mn/ вэб сайтад 100 мянган удаагийн хандалт хийжээ. Эднээс 4000 иргэн нь амжилттай бүртгүүлсэн байна. 

Нийслэлийн Орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэм энэ талаар “Өнөөдрийн байдлаар түрээсийн орон сууцны цахим бүртгэл хэвийн ажиллаж байна. Иргэдийн зүгээс бүртгэхгүй байна гэдэг санал, гомдлыг ихээр ирүүлж байна. Энэ нь өөрсдөө мэдээллээ дутуу бөглөсөнтэй холбоотой. Нийслэлийн Орон сууцны корпорациас зөвхөн цахим бүртгэлийн ажлыг зохион байгуулна. Энэ ажлыг зохион байгуулахдаа хэрэгцээтэй хүмүүст нь шударгаар хамруулчих юмсан гэсэн эрмэлзлэлээр ажиллахаар зорьж байна. Иргэд маань энэ удаагийн түрээсийн байраар хязгаарлагдахгүй гэдгийг ойлгоосой” гэсэн юм.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө