СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дархан чиглэлийн замд шавар ус их тогтсон байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дархан чиглэлийн замд шавар ус их тогтсон байна

Ойрын өдрүүдэд үргэлжилсэн их бороо орж буйтай холбогдуулан орон нутгийн замын нөхцөл байдлыг Авто тээврийн үндэсний төвөөс цаг алдалгүй мэдээлж байна.

Тухайлбал, өчигдөр орсон борооны улмаас үер бууж, А0602 дугаартай Хархорин – Цэцэрлэг чиглэлийн автозамын дагуу 113-115 дахь км-т замын хөвөө урсаж нарийссан байна. Тиймээс тус чиглэлд зорчиж буй иргэд, жолооч нар болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

Мөн Улаанбаатар – Дархан чиглэлийн автозамын 80 дахь км-т буюу Тэмээт хөшөөны орчим борооны улмаас шавар, ус тогтон тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул эрхэм жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, шатахуун тослох материал, сэлбэг хэрэгслийн нөөцөө базааж анхаарал болгоомжтой зорчино уу.