ВИДЕО: “Хүннү молл”-ын урд замын ногоон байгууламж дээгүүр автомашинтай зорчжээ

ВИДЕО: “Хүннү молл”-ын урд замын ногоон байгууламж дээгүүр автомашинтай зорчжээ

Өчигдөр /2019.07.22/ Хан-Уул дүүрэгт байрлах Хүннү молл орчимд хоёр чиглэлийн автозамын голд байрлах зүлгэн дээгүүр автомашин зорчсон хэрэг гарсан байна.

Тодруулбал, 0433 УБС дугаартай автомашин баруунаас зүүн чиглэлд зорчихдоо ийн автомашин явах хориотой хэсгээр зорчин, ногоон байгууламж сүйтгэжээ.

Дашрамд дуулгахад, наймдугаар сарын 15-ны өдрөөс нийслэлийн автозамын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахын тулд А, B, C гэсэн гурван бүсчлэлд хуваахаар болсон. Мөн нийтийн эзэмшлийн авто зогсоолын тоог нэмэгдүүлж, төлбөртэй болгохоор болсон.