Түрээсийн орон сууцны нэр барьж залилан хийсэн тохиолдол гарсан гэв

Түрээсийн орон сууцны нэр барьж залилан хийсэн тохиолдол гарсан гэв

Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл энэ сарын 22-ны 17.00 цагт эхэлсэн. Өнөө өглөөний /2019.07.24/ статистик мэдээгээр, 7600 хүн амжилттай бүртгүүлсэн гэдэг мэдээллийг нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээлж байна.

Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн хоёр дахь өдөр үргэлжилж байна. Бүртгэлийг цахимаар явуулж байгаа бөгөөд нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр ч нээлттэй явуулах аж. Иргэд цахим бүртгэлээ ирэх наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтой юм.

Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэм хэлэхдээ: -“Нийслэлийн Орон сууцны корпорацийн нэрийг барьж, иргэд нэлээдгүй залилан хийсэн гэдэг мэдээллийг хүлээн авсан. Цахимаар бүртгүүлж буй иргэд худал, хуурамч мэдээлэл бүртгүүлвэл нийслэлийн Орон сууцны корпорацийн хар жагсаалтад орно. Тийм болохоор иргэд журмаа сайн уншиж, ярилцсаны үр дүнд бүртгэлээ хийх нь зүйтэй. Мөн орон байргүй түрээсийн байранд амьдардаг иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой. Үл хөдлөхийн лавлагаагаар үл хөдлөх хөрөнгөгүй, хорооны тодорхойлолтоор орон гэргүй гэдгээ тогтоовол хамрагдана” гэв.