Хүчдэлийн шон айлын амбаар дээр унажээ

Хүчдэлийн шон айлын амбаар дээр унажээ

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 11-270 тоот хашаанд хүчдэлийн шон уналаа гэх дуудлага өчигдөр буюу долдугаар сарын 23-ны өдрийн 19:53 цагт онцгой байдлын шуурхай албанд иржээ.

Дуудлагын дагуу гал унтраах 34-р ангийн алба хаагчид газар дээр нь очиход хашаан доторх амбаарны баруун хойд булан дарагдсан байжээ. Тухайн шонг ачааны авто машин санамсаргүй дайрснаар унасан аж.