Аравдугаар сарын 1-ны өдрөөс хурууны хээгээ уншуулаад төрийн 330 үйлчилгээг авна

Аравдугаар сарын 1-ны өдрөөс хурууны хээгээ уншуулаад төрийн 330 үйлчилгээг авна

Ирэх аравдугаар сарын 1-ны өдрөөс хурууны хээгээ уншуулаад төрийн 330 үйлчилгээг хороо, баг, сум, дүүргээсээ авах боломжтой болох "Хур" системийг хэрэглээнд нэвтрүүлнэ. 

Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг энэ талаар “Заавал бичиг, баримт шаардахгүйгээр төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцож иргэдэд үйлчилнэ" гэсэн юм. 

Төрийн байгууллагад хадгалж буй мэдээллийн 80 хувийг “burtgel.mn” веб хуудсаар дамжуулан Хур-Дан системд нээлттэй болгосон. Тус сайтад хандан иргэний, байгууллагын бүртгэлийн бүх төрлийн мэдээллийг авах боломжтой юм. Харин гарцаагүй хүний эрхэд хамаарах мэдээллүүдийг хаалттай болгосон байна. "Хур" нэгдсэн систем бий болж, хуульчлагдсанаар төрд байгаа дата /ой санамж/ мэдээллийг иргэнээс шаардахгүй болох давуу талтай. Тухайлбал нэг байгууллагад очоод үйлчилгээ авч байгаа иргэнээс өөр байгууллагын бичиг авч ирэхийг шаардахгүйгээр тухайн системээрээ бүх мэдээллийг нь харах боломжтой болж байгаа юм. 

Системийн давуу тал нь хамгийн наад зах нь л иргэний үнэмлэхээ гээсэн иргэн заавал харъяа аймагтаа очилгүйгээр цахимаар дамжуулан хаанаас ч иргэний үнэмлэхээ захиалан авах боломжтой болж байгаа. Цаашид иргэн төрийн үйлчилгээг биечлэн авахдаа бичиг баримтгүй байсан ч хурууны хээгээ уншуулан бүх мэдээллээ авах боломжтой болох юм.

 




Өнөөдөр тахиа өдөр

41 минутын өмнө