Маргаашнаас дараах замууд нэг чигийн урсгалтай болно

Маргаашнаас дараах замууд нэг чигийн урсгалтай болно

Маргааш буюу долоодугаар сарын 25-наас Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүрэг орчмын зарим зам нэг чигийн урсгалтай болно.

Тодруулбал, 

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Ард кино театр, 23 дугаар сургууль, Мөнгөн завьяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замыг

Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Голомт банк, "Компьютер ланд" төв орчмын зарим зам

Баянзүрх дүүргийн 6-р хороо, Баянзүрх захын баруун болон урд гудамж

Баянзүрх дүүргийн 4-р хороо, Жуковоос гялс төв хүртэлх зам

Чингэлтэй дүүрэг, Теди төвийн зүүн талын зам болон Найман шаргын зүүн талын зам

Тиймээс жолооч нар энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

7 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө