Бусдын амь насыг аварсан Ж.Тэмүүжин хүүг “Авьяас” алтан медалиар шагнажээ

Бусдын амь насыг аварсан Ж.Тэмүүжин хүүг “Авьяас” алтан медалиар шагнажээ

Усанд живж байсан хүүхдийг аварч, олон нийтийн хайр, хүндлэлийг хүлээгээд байгаа Ж.Тэмүүжин хүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс “Авьяас” алтан медалиар шагнасныг өчигдөр гардуулан өгчээ.

Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс баатарлаг хүүг Батлан хамгаалах яамны харьяа “Шонхор” зусланд амрах эрхийн бичгээр шагнасан байна.

Сүүлийн үед бороо их орсны улмаас усны түвшин их нэмэгдсэн. Аялж зугаалахдаа хүүхдэдээ тавих анхаарлаа хором ч алдалгүй санаа тавьж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг уриаллаа.




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө