Чингисхаан гэх М.Баасанжаргалыг цагдаагийн алба хаагчдыг доромжилсон хэргээр шалгаж байна

Чингисхаан гэх М.Баасанжаргалыг цагдаагийн алба хаагчдыг доромжилсон хэргээр шалгаж байна

Өөрийгөө Чингисхаан гэж нэрлэдэг иргэн М.Баасанжаргал гэх залуу өчигдөр 23:00 цагийн орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлж, цагдаагийн алба хаагчдыг ёс бус үгээр доромжилж буйгаа цахим сүлжээгээр шууд дамжуулсан.

Тэгвэл түүнийг дээрх үйлдлийг зөрчлийн хууль болон бусад холбогдох хуулийн дагуу шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. Мөн түүнийг автомашин жолоодох эрхийг нь хасахын зэрэгцээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол баривчилна гэдгийг албан эх сурвалж мэдээлжээ.