Цар тахлын хуулийг он дуустал сунгахыг дэмжиж, УИХ-д танилцуулахаар болов

Цар тахлын хуулийг он дуустал сунгахыг дэмжиж, УИХ-д танилцуулахаар болов

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль буюу Цар тахлын хуулийн үйлчлэл ирэх сарын 1-нд дуусгавар болох байсан.

Гэвч тус хуулийг 2021 он дуустал сунгахаар ​нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ​Шадар сайд С.Амарсайхан өргөн барьсан юм. Эл хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн нь 88.2 хувийн саналаар дэмжлээ. Улмаар УИХ-ын чуулганд Ш.Адьшаа гишүүн танилцуулахаар тогтов.