Б.Энхбаяр: Ковидын хуулиар далимдуулж төрийн албан тушаалд түр томилгоо хийсэн. Энэ хуулийг сунгахыг дэмжихгүй

Б.Энхбаяр: Ковидын хуулиар далимдуулж төрийн албан тушаалд түр томилгоо хийсэн. Энэ хуулийг сунгахыг дэмжихгүй

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг яг одоо УИХ-аар хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Ковидын хуулийг сунгахыг дэмжихгүй байгаа. Энэ хуулиар далимдуулж төрийн албанд түр хүмүүс томилсон. Энэ хууль хүчингүй болохоор тэр хүмүүс ажилгүй болно. Иймд тэр хүмүүсийг албан тушаалд нь байлгахын тулд энэ хуулийг сунгах гээд байгаа. Монголын төр түр төр болж хувирлаа. Түр томилогдсон дарга бүрэн хариуцлага хүлээхгүй” гэсэн юм. Мөн тэрээр "энэ хууль Үндсэн хууль зөрчиж байгаа. Энэ хуулиар Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын зарцуулалтын эрхийг авах гээд байна” гэсэн юм.