Б.Сэргэлэн: Би айлгах зорилгоор албаны тэрэг унаж яваа гэж хэлсэн

2021-06-25 10:29

Б.Сэргэлэн: Би айлгах зорилгоор албаны тэрэг унаж яваа гэж хэлсэн

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17.1 гэж мэдэх үү. Тусгай дуут дохиот машин ажиллуулсан хүн яах ёстой бол. Энэ хууль зүйн яамны тэрэг. Урагшаа хамгаалалт руу явж байна. Яагаад гэвэл тусгай ажилтан учраас Хууль зүйн яамны мэргэжилтэн энгийн хувцастай байдаг юм. Бичиг баримтаа гаргаад ир” гэсэн бусадтай зүй бус харьцаж бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан.

Иймд хуулийн дагуу тус иргэнийг шалгана гэж зарим төрийн албан тушаалтнууд мэдэгдсэн.

Тэгвэл иргэн Б.Сэргэлэн мэдээлэл хийлээ. Тэрээр “2020 оны зургадугаар сарын 24-нд 20:00 цагийн орчимд Маршалын зам дээр иргэнтэй маргалдаж, бухимдсандаа тусгай дуут дохио ажиллуулж, өөрийгөө Хууль зүйн яамны ажилтан, цагдаагийн байгууллагын ажилтан албаны тэрэг унаж яваа гэж айлгах зорилгоор хэлсэн. Би ямарваа нэгэн хууль зүйн яам, хууль хүчний байгууллагад харьяалагддаггүй” гэсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр “олон нийтийн цагдаад хоёр жил ажиллаад больсон юм байна. Одоо Нарантуул зах дээр худалдаа эрхэлдэг ажээ.

2021-06-25 08:04

ВИДЕО: “Би ХЗЯ-ны мэргэжилтэн” гэж бусдыг дарамталж буй этгээд Замын цагдаагийн алба хаагч байжээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17.1 гэж мэдэх үү. Тусгай дуут дохиот машин ажиллуулсан хүн яах ёстой бол. Энэ хууль зүйн яамны тэрэг. Урагшаа хамгаалалт руу явж байна. Яагаад гэвэл тусгай ажилтан учраас Хууль зүйн яамны мэргэжилтэн энгийн хувцастай байдаг юм. Бичиг баримтаа гаргаад ир” гэсэн бусадтай зүй бус харьцаж бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан.

Харин Засгийн газрын олон нийт, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Ц.Ганзориг зэрэг албаны хүмүүс “Тус этгээд нь Хууль зүйн яамны мэргэжилтэн биш. Хуулийн байгууллага шалгалт хийнэ” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл тус этгээдийн унаж явсан автомашин нь 00-73УНС, Транскапитал ББСБ-д бүртгэлтэй тээврийн хэрэгсэл гэх бөгөөд тухайн иргэн нь Хууль зүйн яамны мэргэжилтэн биш Тээврийн цагдаагийн алба /Замын цагдаа/-ны алба хаагч гэх мэдээлэл байна. Мөн энэ талаар ТЦА-наас албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр “Тус иргэнийг ЦЕГ-ын дотоод хяналтаас нь шалгаж эхэлсэн” гэх мэдээлэл байна.

Сонирхуулахад, бичлэг дээр түүний яриад байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17.1-д “17.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт тус улсын иргэн зөвхөн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхээр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг /жолоодлогын дадлага хийх тохиолдол хамаарахгүй/ зөвшөөрнө” гэж заажээ.