ВИДЕО: Үзэл бодлоо илэрхийлэх гэсэн Э.Одбаярыг цагдаа нар дайчлан баривчилж, авч явжээ

ВИДЕО: Үзэл бодлоо илэрхийлэх гэсэн Э.Одбаярыг цагдаа нар дайчлан баривчилж, авч явжээ

Өнөөдөр /2021.06.25/ У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөж байна. Харин энэ үеэр зарим иргэд эсэргүүцлийн цуглаан хийнэ гэж мэдэгдэж байсан.

Тодруулбал, Э.Одбаяр нарын иргэд “Өнөөдөр үндэсний гашуудлын өдөр. Иймд төв талбайд 11:00 цагаас иргэд очиж нас барагсаддаа хүндэтгэл үзүүлнэ” гэж мэдэгдэж байсан юм.

Тэгвэл Э.Одбаярыг тус жагсаалд оролцохоор өнөөдөр 11:00 цагийн орчимд гэрээсээ гарч явахад нь энгийн хувцастай “цагдаагийн алба хаагчид” гэж танилцуулсан хүмүүс түүнийг баривчилж явсан байна. Мөн үзэл бодлоо илэрхийлэх гэж байсанөөр иргэдийг ч баривчилсан байна. 

Учир нь Үндсэн хуулийн 16.16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Иймд түүнийг цагдаагийн алба хаагчид авч явсан нь Үндсэн хууль бусад холбогдох хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл болж байна хэмээн хуульчид үзэж байна.