Сэлэнгэ аймагт онхолдсон вагон "Тэс петролиум" ХХК-ийн шатахууныг тээвэрлэж явсан уу

Сэлэнгэ аймагт онхолдсон вагон "Тэс петролиум" ХХК-ийн шатахууныг тээвэрлэж явсан уу

Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаан тохой гэдэг газар замын хажуу руу унасан осол өчигдөр 20:40 цаг орчимд болсон. 

Тэгвэл тус вагон нь "Тэс петролиум" ХХК-ийн шатахууныг тээвэрлэж явсан байж болзошгүй гэх мэдээлэл байна. Тус компани мөн нэр бүхий даатгалын компанид даатгуулсан байсан бөгөөд тус хоёр аж, ахуй нэгжүүд хүнд байдалд ороод буй талаар эх сурвалж мэдээллээ. 

Одоогоор есөн вагоны гурваас нь түлш асгарч тэндхийн газар хөрсний орчин бохирдсон гэж буй.  Улаанбаатар Төмөр замын галын галт тэрэг 6 вагонтой 46 алба хаагчтай зургаадугаар сарын 25-ны 00:55 цагт хөдөлсөн. Ослын газарт Улаанбаатар Төмөр замын зам, эрчим хүчний засварын ангийн 50 ажилтан, 8 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.