Төв талбайд үзэл бодлоо илэрхийлж байсан комедиан Д.Амартүвшинг баривчлав

Төв талбайд үзэл бодлоо илэрхийлж байсан комедиан Д.Амартүвшинг баривчлав

Өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Сүхбаатарын талбайд комедиан Д.Амартүвшин өөрийн үзэл бодлоо илэрхийлж, цахим сүлжээнд лайв дамжуулсан. Энэ үеэр түүнийг цагдаагийн алба хаагчид саатуулжээ. Тэрбээр лайв дамжуулахдаа "Халдвар хамгааллын дэглэм баримтлахгүй, өдөрт 10 гаруй хүн үхэж байхад энэ үйл ажиллагаагаа зогсоо" хэмээн орилсон юм.

Харин Цагдаагийн Ерөнхий газар "Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд сэжигтнийг л баривчлах гэсэн заалт байдаг. Товчхондоо энэ нь прокурор хуульд заасан тодорхой үндэслэл байна гэж үзвэл сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авч шүүхэд хүргүүлснээр, шүүхээс баривчлах тогтоол гаргаснаар баривчилдаг.

Сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан гудамж талбай олон нийтийн газар хууль сахиулж байгаа цагдаагийн алба хаагчид иргэдийг баривчлах бус, гаргаж буй зөрчлийг газар дээр нь таслан зогсоох зорилгоор хууль сануулж шаардлага тавих, согтуурсан мансуурсан байдлыг шалгах, зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, хэрэв тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс эсэргүүцсэн тохиолдолд цагдаагийн албаны тухай хуульд заасан тодорхой ажиллагаа явуулж түр саатуулах эрхтэй байдаг" гэжээ.

ҮЗЭХ: