Консерваторын багш нарыг ковидын үед жагсаал зохион байгуулсан гэж 150 мянган төгрөгөөр торгожээ

Консерваторын багш нарыг ковидын үед жагсаал зохион байгуулсан гэж 150 мянган төгрөгөөр торгожээ

Долдугаар сарын 19-ны өдөр Монгол Улсын Консерваторийн багш нар сургуулийнхаа  хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилга барихыг эсэргүүцэн хөгжимтэй жагсаал зохион байгуулсан. Улмаар Боловсрол  Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд хандаж газрыг буцааж өгөх, хууль бус гэрээг шинэчлэх шаардлагыг хүргүүлсэн юм.

Тэгвэл тэднийг бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл улбар шар төвшинд байхад жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн 150 000 төгрөгөөр торгосон байна. Мөн торгуулсан багш нар '' Бид торгуулсандаа харамсахгүй байна. Халдвар хамгааллын дүрмээ баримтлаагүй үйл ажиллагаанууд олон олон болж байгааг нүдээрээ харж, чихээрээ сонсож байгаа. Гэсэн ч хэн нэгэнтэй барьцахыг биш хууль ёсны дагуу байхыг эрмэлзэж байна. Хуулийн өмнө бүгд тэгш эрх, үүрэгтэй байхыг эрхэмлэх нь бид бүхний хүсэл эрмэлзэл билээ" гэлээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө