УОК-оос тогтоосон тусгаарлалтын хугацаа үндэслэлтэй байсан эсэх асуудлаар ШҮҮХЭД ханджээ

УОК-оос тогтоосон тусгаарлалтын хугацаа үндэслэлтэй байсан эсэх асуудлаар ШҮҮХЭД ханджээ

УОК-оос өнгөрсөн онд гадаадаас эх орондоо ирж буй иргэд 21 хоног тусгаарлагдах, мөн тусгаарлалтаас гараад гэртээ 14 хоног байх шийдвэр гаргасан билээ.  

Тэгвэл “Fedilitas partners” хуулийн фирм УОК-оос гаргасан уг шийдвэр үндэслэлтэй байсан эсэх асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Энэ талаар Энхсаран сувиллын нөхцөл байдлын талаар цахим сүлжээнд анх бичиж байсан иргэн Д.Мөнхбат өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байна.