Японы криптовалютын тэргүүлэгч “Liquid” компанийн системд хакерууд халдаж 100 сая ам.доллар хулгайлжээ. Халдлагад өртсөний дараа тус компани албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан “хулгайлагдсан криптовалютын хөдөлгөөнийг хянаж, хөрөнгөө царцаах, буцааж авахын тулд бусад биржүүдтэй хамтран ажиллаж байгаа” талаараа мэдэгдсэн байна.
“Liquid” нь 2014 онд байгуулагдсан бөгөөд 100 гаруй оронд хэдэн саяар тоологдох үйлчлүүлэгчтэй компани юм. Одоогоор хакерууд хэн байсан, хаанаас халдсан талаар мэдээлэл тодорхой болоогүй байна.
Энэ нь сүүлийн өдрүүдэд гарсан хоёр дахь том криптовалютын хулгай болж байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт “Poly Network” дижитал платформ цахим халдлагад өртөж мөн 600 сая ам доллараар хохирсон юм.
Эх сурвалж: BBC