Ким Жон Ун ард иргэдээ инээх, дэлгүүр хэсэх, согтууруулах ундаа хэрэглэхийг 11 хоног хоригложээ

Ким Жон Ун ард иргэдээ инээх, дэлгүүр хэсэх, согтууруулах ундаа хэрэглэхийг 11 хоног хоригложээ

БНАСУ-ын удирдагч Ким Жон Уны аав Ким Чен Ир  арван жилийн өмнөх энэ өдөр буюу 2011 оны 12 дугаар сарын 17-нд зүрхний шигдээсээр нас барж байжээ. Тиймээс  Ким Жон Ун өнөөдрөөс эхлэн 11 хоног ард иргэдээ инээх, дэлгүүр хэсэг, архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байна. Хэрэв энэ хугацаанд хэн нэгэн дүрмийг зөрчвөл хатуу шийтгэл оногдуулах юм.

Өмнөх жилүүдэд гашуудал 10 хоног үргэлжилдэг байв. Харин 2021 онд Ким Чен Ирд хүндэтгэл үзүүлэх 10 жилийн ой нь тохиож байгаа учир нэг өдрөөр сунгасан байна. 11 хоногийн туршид тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүдээр Ким Чен Ирийн тухай суртал ухуулгын дуу, баримтат кино зэрэг цацагдах аж. Ким Чен Ир нь 1994-2011 онд Хойд Солонгосыг удирдаж байсан бөгөөд 67 насандаа өөд болж байжээ. Улмаар бага хүү  Ким Жон Ун нь түүнийг орыг залгамжлах болсон юм.

Эх сурвалж: Hindustantime