Их Британийн эрдэмтэд вакцины бүүстер тун Омикроны эсрэг 85 хувь үйлчилж байна гэв

Их Британийн эрдэмтэд вакцины бүүстер тун Омикроны эсрэг 85 хувь үйлчилж байна гэв

Их Британийн судлаачид коронавирусийн эсрэг вакцины бүүстер тун нь Омикрон хувилбараар хүнд өвдөхөөс 85 хувь хамгаална гэж мэдэгдлээ. Уг тоо нь ковидын өмнөх хувилбаруудын эсрэг вакцины үйлчлэлээс харьцангуй бага юм. Гэхдээ нэмэлт тун олон хүнийг эмнэлэгт хэвтэх эрсдэлээс хамгаалж чадна гэдгийг эрдэмтэд онцолж байна.

Лондонгийн Империал коллежийн эрдэмтэд уг судалгааг Омикроны хязгаарлагдмал мэдээлэлд үндэслэн хийсэн байна. Гэвч эрдэмтэд шинэ хувилбарын талаар илүү бодит, дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах хүртэл юуг ч баттай хэлж чадахгүй гэжээ. Омикрон хувилбар нь өмнө нь бүртгэгдсэн коронавирусийн мутациудаас илүү хурдан тархдаг гэдгийг судлаачид онцолж буй. Тухайлбал, Их Британид давамгайлж буй хувилбарыг 97 орчим хувь нь Дельта байсан бол одоо нийт тохиолдлын 80-85,9 хувийг Омикрон хувилбар эзэлж байгаа аж.

Эх сурвалж: BBC