"Пфайзер”/Pzizer/ компани Баасан гараг/2021.12.17/-т 2-5 насны хүүхдүүдэд зориулан бүтээсэн вакцин хүлээгдэж буй дархлааг үүсгэхгүй байгаа тул тус насны бүлэгт гурав дахь тунг хийхээр төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн.
“Pfizer” компанийн хүүхдүүдэд зориулсан вакцины тунгийн хэмжээ нас насны бүлгээр өөр байдаг. Тухайлбал, 12 ба түүнээс дээш насныханд зориулсан вакцин 30 микрограмм, 5-11 насныханд зориулсан вакцин 10 микрограмм, харин 3 хүртэлх насныханд зориулсан вакцин 3 микрограмм хэмжээтэй. Энэ нь насанд хүрсэн хүмүүст зориулсан вакцины тунгаас бага хэдий ч хүүхдэд хүчтэй дархлааны хариу урвал үүсгэж, гаж нөлөөний эрсдлийг бууруулдаг болохыг эрт үеийн туршилтууд харуулсан.
Гэвч бие даасан өгөгдөл, аюулгүй байдлын хяналтын зөвлөлөөс бага тун нь 2-5 насны хүүхдүүдэд хүлээгдэж буй дархлааны хариу урвалыг үүсгэдэггүйг мэдэгдсэн байна.
Хэрэв 6 сараас 3 хүртэлх насныханд зориулсан вакцины гурав дахь тунгийн судалгаа амжилттай болбол 2022 оны эхний хагаст зохицуулагч байгууллагуудаас зөвшөөрөл авна хэмээн “Pfizer” болон “BioNTech” компаниуд мэдээллээ. Мөн тус компаниуд 5-11, 12-15 насны хүүхдүүдэд гурав дахь тунгийн туршилтыг эхлүүлээд байгаа аж. Бүүстер тунг хоёр дахь тунгаас дор хаяж 60 хоногийн дараа 3 микрограмм хэмжээгээр хийх аж.
Эх сурвалж: CNN