Европын орнууд олон нийтийн үйлчилгээний газруудаа хааж, хөл хориогоо чангатгаж эхэллээ

Европын орнууд олон нийтийн үйлчилгээний газруудаа хааж, хөл хориогоо чангатгаж эхэллээ

Коронавирусийн шинэ хувилбар Омикроны улмаас Нидерланд улс өнөөдрөөс эхлэн дэлгүүр, баар, ресторануудыг ирэх нэгдүгээр сарын 14-ыг хүртэл түр хаах шийдвэр гаргажээ. 

Мөн сургууль, цэцэрлэг гэх мэт боловсролын байгууллагын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 9-ийг хүртэл хаахаар болсон байна. Үүнээс гадна иргэдийг Зул сарын баяраас бусад тохиолдолд өөр хоорондоо зочлохыг хоригложээ. 

Омикрон хувилбарын улмаас Европын хэд хэдэн орон хязгаарлалтын дэглэмээ чангатгаад байна. Тухайлбал, Франц, Кипр, Австри зэрэг орнууд “эрсдэлтэй” орнууд руу зорчихыг хориглосон байна. Францын нийслэл Парис жил бүрийн уламжлал болгон тэмдэглэдэг шинэ жилийн салют буудуулах үйл ажиллагаагаа цуцалсан бол Дани улс кино театр, концертын танхим, парк, музейг хаажээ. Ирланд мөн паб, бааруудыг 20.00 цагаас хойш ажиллахыг хоригложээ. ДЭМБ-аас Бямба гаригт мэдээлснээр Омикрон хувилбар дэлхийн 89 оронд бүртгэгдсэн байна.  

Эх сурвалж: Guardian