2011 оноос эхлэн “World Happiness.Report”-оос дэлхийн хамгийн аз жаргалтай улс орнуудын жагсаалтыг гаргадаг уламжлалаар 2021 оны байдлаар манай улс 149 улс орноос 69-д бичигджээ.
Тодруулбал, тус жагсаалт нь нэг хүнд ногдох ДНБ болоод төрийн зүгээс иргэдэд үзүүлж буй нийгмийн халамж, дундаж наслалт, эрх чөлөө, нийт хүн амын өгөөмөр сэтгэл, авилгын түвшин гэх зэрэг үзүүлэлтээр шалгаруулж жагсаадаг байна. Уг судалгааны дээд үзүүлэлт нь 8 оноо бөгөөд 2021 онд хамгийн дээд оноог Финланд улс 7.8 оноотойгоор авч шалгарсан бол Монгол Улс 5.6 оноо авчээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулбал, 0.2 оноогоор ахисан байгаа юм. Харин хамгийн аз жаргалгүй орноор Афганистан 2.5 оноотойгоор сүүлд оржээ.
Эх сурвалж: world happiness report