БНСУ гадаадын ажилчдын визийг НЭГ жил сунгахаар болжээ

БНСУ гадаадын ажилчдын визийг НЭГ жил сунгахаар болжээ

БНСУ ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл /2022.01.01-2022.04.12/ гадаадын гэрээний ажилчдын визний хугацаа нь дуусах хүмүүсийн визийг нэг жил сунгахаар болжээ.

Тодруулбал, тус улсад коронавирус болоод мутацилагдсан хувилбар эрчимтэй тархаж байгаагаас үүдэн ажиллах хүчний хомстолтой байгааг харгалзан үзэж БНСУ-н хөдөлмөрийн сайд нь гадаад ажилчдын оршин суух хугацааг нэг жилээр сунгана гэдгээ мэдэгдсэн байна. Одоогоор оршин суух хугацааг сунгах боломжтой иргэдийн тоо 40 мянга гаруй гэж тооцоолж байгаа бөгөөд  E-9 болон H-2 визтэй хүмүүст хамаарч, тус шийдвэр нь энэ сарын 28-нд эцэслэн шийдвэрлэгдэнэ гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: Seoul.ko