Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д энэ сарын 15-17-нд албан ёсны айлчлал хийгээд эх орондоо ирсэн юм. Тус айлчлалын хүрээнд тэрбээр ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт хийж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан тунхаглалыг гаргаж, цаашид хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан шинэ шатанд гаргахаар ажиллана гэдгээ илэрхийлцгээв. Тэгвэл тус айлчлалыг дагалдан явж, сурвалжилсан Монголын сэтгүүлчдийн сэлфи хийж буй агшныг Оросын Россия- 1 сувгаар онцлон мэдээлжээ.
Тус мэдээлэлд, "Монголын сэтгүүлчид алхам бүрээ авч байна. Харсан, тааралдсан болгоноо аваад л байна. Гудамжинд ч, эртний кремлийн өмнө сельфдлээ. Масктай болохоор тиймхэн гарч, гэвч сиймхийгээр сэмхэн маскгүй дарж чадсандаа хязгааргүй баярлан байна" гэжээ.