ФОТО: Зураач С.Заяасайханы “The Wind players” үзэсгэлэн нээлтээ хийлээ

ФОТО: Зураач С.Заяасайханы “The Wind players” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын уран зургийн өвөрмөц, содон уран  бүтээлчдийн нэг С.Заяасайханы ээлжит бие даасан үзэсгэлэн болох “The Wind players” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд тавигдаад буй.

С.Заяасайханы хувьд эх орныхоо соёл урлаг, ёс заншил, үүх түүхийг гадаадын олон улсад гайхамшигтайгаар таниулж яваа зураач юм. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь түүхэн цаг хугацааг орчин үеийн хөгжилтэй холбосон зураачийн эрэлхийлэл, оюуны нэгэн цогц санааг гарган харуулжээ.

Түүний намтраас дурдвал, зураач С.Заяасайхан 15 настайдаа лам болохоор шийдэн хоёр жил шашны ном үзэж суухдаа хөгшчүүлд бурханы зураг хуулбарлан зурж өгдөг байснаас сэтгэл зүрх оюун бодол нь уран зурагт татагдаж, өөрийнх нь сонирхол, хүсэл тэмүүлэл нь уран зураг байсныг ойлгосон гэдэг.

Ийнхүү 1997 онд СУИС-ийн монгол зургийн ангид элсэн оров. Гэвч тэрээр зураач болохын тулд заавал сургуульд явах шаардлагүй гэсэн бодолдоо одоо ч үнэнч хэвээр үлдсэн нэгэн. Түүний аав Самбуу нь зураг их сайхан зурдаг байсан учир нэг л өдөр аав шигээ гоё зураг зурмаар санагдаж бийр цаас нийлүүлжээ.

Нэгэн удаа тэр Цагаан дарь эх бурхныг ихэд хичээнгүйлэн шөнөжингөө зурж дуусгачихаад аавынхаа нүдэнд харагдахаар газар тавьчихаад унтав. Өглөө болоход аав нь “Миний хүү зураач болчихжээ” гэж хэлсэн бөгөөд тэдгээр үгс одоог хүртэл дурсамж дотор нь амьд оршдог тухай дурсан ярьсан байдаг.

Алдарт барималч Даши Намдаковын баримлуудыг уран зурагт буулгачихсан юм шиг мэдрэмж С.Заяасайханы бүтээлүүдийг харахад төрдөг тухай зарим шүүмжлэгчид өгүүлсэн нь бий. Гэвч үнэндээ мэргэжлийн шүүмжлэгчид Намдаковын баримал домог зүйн имперсионизм төрөлд хамаатах шинж агуулсныг мэднэ. Харин С.Заяасайханы уран зургууд өнгөлөг байдлаараа имперсионизм байж болох ч илүү зөөлөн, түүхэн цаг үеийг орчин үеийн нийгмийн асуудалтай хольсон ёгтлол утгыг өөртөө давхар хадгалж байдаг аж.

Салхиар наадагсад

Үзэсгэлэнг нэрлэсэн “Салхиар наадагсад” бүтээлийн дэвсгэр өнгө нь гүн цэнхэр. Монголчууд цэнхэр салхи гэж хоосон ахуйг асарлан харагдах уулс, алс уудамд хаяа тэлэн цэнхэртэх талаар төлөөлүүлэн бэлгэдэж хэлдэг заншилтай.

Gen Z үеийнхэн

Үүнийгээ зураач Gen Z үеийнхэн гэж тодорхойлсон байна. Зарим нь амгалан, хэсэг нь уурлаж бухимдсан төрхтэй бол нэг нь хэнэггүйхэн дээш хараад хэвтэж байна. Бүгд л нэг буйдан дээр багтжээ.

Үзэсгэлэнгийн хамгийн том орон зайг эзлэх “Return of the Forebears” бүтээлийг бүхэлд нь цэнхэр, хар хөх өнгөөр тодорхойлогдож болно.

ФОТО: