Баянхонгорын 80 жилийн ойд УИХ-ын дарга хүрэлцэн очиж, "Чингис хааны эш хөрөг"-ийг гардуулжээ

Баянхонгорын 80 жилийн ойд УИХ-ын дарга хүрэлцэн очиж, "Чингис хааны эш хөрөг"-ийг гардуулжээ

Баянхонгор аймгийн 80 жилийн ойн баяр наадам эдгээр өдрүүдэд болж байна.

Ойн баяр наадам УИХ-ын дарга Г.Занданшатар хүрэлцэн очиж, тус аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханд Эзэн Чингис хааны эш хөргийг гардуулан өгсөн байна. Мөн эрхэлсэн ажил, салбартаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардуулжээ.

Ташрамд өгүүлэхэд, Сүхбаатар аймгийн 80 жилийн ойн баяр наадмын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их эзэн Чингис хааны эш хөргийг Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбатад гардуулан өгсөн юм.