Дэлхийн шатрын олимпиадад түрүүлсэн Б.Мөнгөнзулд "Моннис" групп автомашин бэлгэллээ

Дэлхийн шатрын олимпиадад түрүүлсэн Б.Мөнгөнзулд "Моннис" групп автомашин бэлгэллээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул IV ширээнд оноогоороо тэргүүлэн, алтан медалийн эзэн болсон билээ. Тэгвэл өнөөдөр /2022.08.13/ түүний энэ амжилтыг үнэлж, "Моннис" группийн хамт олноос "Renualt Sandero Stepway" маркийн цоо шинэ автомашин бэлэглэх эрхийн бичиг гардууллаа.

Тэрбээр 10 өрөг тоглож найм хожиж, нэг тэнцэн, нэг хожигдож 85 хувийн хожил авч, ширээндээ түрүүлсэн юм. Энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиулсан юм.