Нүхтийн аманд алга болсон 21 настай эрэгтэйг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Нүхтийн аманд алга болсон 21 настай эрэгтэйг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан уулын Нүхтийн аманд иргэн С /21 настай, эрэгтэй/ нь алга болсон гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт энэ сарын 15-ны өдөр ирсэн.

Тус дуудлагын дагуу Аврах ангиас эрэн хайх аврах ажиллагааг эхлүүлээд байв. Иргэн С алга болсон газраас зүүн хойд зүгт 3,5 км зайд Арцатын аманд уулын бэлд аялж явсан аялагч нартай 12:00 цагт таарснаар тэд ар гэрийнхэнтэй холбогдож хүлээлгэн өгчээ. Иймд эрлийн ажиллагааг зогсоов.

Аялал зугаалгаар ногоон бүсэд зорчихдоо нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэж, сонор сэрэмжтэй  анхаарал болгоомжтой аялж амрахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө