“Чингис хаан”-ы музейг есдүгээр сарын 15-нд нээхээр болжээ

“Чингис хаан”-ы музейг есдүгээр сарын 15-нд нээхээр болжээ

Соёлын сайд Ч.Номин, тус яамны дэд сайд М.Батбаяр нар өчигдөр /2022.08.16/ “Чингис хаан”-ы музейд ажиллаж, үзмэр таталт, үзүүллэг дэглэлттэй танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэсэн байна. Тус музейд өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, бусад улс орны музей зэрэг 40 орчим газраас 12 мянга орчим үзмэр татаж, үзүүллэг дэглэлтээ дуусгасан байгаа аж.  Харин Музейн танхимуудын үзүүллэг дэглэлт дуусаж, үзмэр хадгалалт, номын сан, эрдэм шинжилгээний хэсгүүдийн ажил дууссан тул 9-р сарын 15-н гэхэд музейг нээхээр төлөвлөжээ.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө