СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан үедээ автомашин жолоодож хүний амь насыг хохироожээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан үедээ автомашин жолоодож хүний амь насыг хохироожээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн тав дугаар гудамжинд нэг хүн автомашинд мөргүүлж нас барсан тухай дуудлагыг наймдугаар сарын 17-ны өдрийн 01:18 цагт хүлээн авчээ. 

Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км зам туулан очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн А /31 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож Баянхонгор аймгийн иргэн Б /24 настай, эрэгтэй/-ийг “Премио” загварын суудлын автомашинаар мөргөж амь насыг нь хохироосон бөгөөд автомашины урд дугуйн доороос цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө